“Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд” үргэлжилж байна

2017 оны 2 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны “Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд”-ийг зохион байгуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 13.6 хувь нь архинд донтох эмгэгтэй, эрэгтэйчүүдийн 39.0 хувь, эмэгтэйчүүдийн 5.0 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг болохыг тогтоожээ. 

2015 онд архины хордлого ослын шалтгаант нас баралтын 48 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 5.5 хувь, хөлдөлт болон осгож нас барсан хүмүүс осол гэмтлийн нас баралтын 10.5 хувь байгаа нь өмнөх оноос 0.2 хувиар нэмэгдсэн байна.

Архины хордлогоор нас барсан иргэдийн 76 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Бодисын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгийн 98.3 хувь нь архины шалтгаантай холбоотой аж. 

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, төвийн саатуулах байрны нийт эмч мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх үүднээс Наркологийн эмнэлэгтэй хамтран сургалт зохион байгууллаа.

“Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд” энэ сарын 16-28-ныг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41109
0 эможи
keyboard_arrow_up