Нийслэлд 100 орон сууцыг түрээслүүлнэ

2017 оны 2 сарын 17

Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор 1м2 нь 1.280.000-1.350.000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууцыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар өнгөрсөн жилүүдэд барьсан.

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсанаар олон иргэн дээрх орон сууцанд орсон. Гэхдээ эдийн засаг хямарсны улмаас иргэд урьдчилгаа төлбөр төлөн, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй, мөн түрээсийн байранд орох сонирхолтой иргэд олон байгааг харгалзан үзэж, Засгийн газар “Буянт-Ухаа-2” хорооллын зарим байрыг түрээсэнд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Энэ ажлыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ зохион байгуулна. ТОСК-аас өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд буюу “Буянт-Ухаа-2” хороололд гурван өрөө бүхий 100 айлын орон сууцыг түрээслүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа ажээ.

Орон нутагт Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан орон сууцууд мөн олон юм байна. Эдгээрийг цэгцэлсний дараа нийслэл дэх түрээсийн орон сууцыг шийдвэрлэх гэнэ.

Онцлоход, түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй, зөвхөн түрээсийн журмаар л ашиглах аж. Учир нь журамд энэ тухай тодорхой заасан юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41044
0 эможи
keyboard_arrow_up