“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтаар 1000 орчим бизнесийн салбарынхан нэг дор цуглана

2017 оны 2 сарын 17

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байгаа

 

тай холбогдулан өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү,НЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр болон  НЗДТГ-ын Хэвлэл  мэдээллийн хэлтсийн дарга Э.Дагиймаа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Бизнес уулзалтын талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Улаанбаатар хот бол Монгол улсын нийт хүн амын 46% нь амьдардаг  том статустай хот. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бизнесийн уулзалт нь өмнө гурван удаа хийгдэж байсан бөгөөд хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны дараа хийдэг байсан.  Харин энэ удаагийн бизнес уулзалт нь  хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас өмнө хийж байгаагаараа онцлогтой юм.   Мөн хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууц зэрэг төслүүд эзэлж, худалдан авалтын үйл ажилгаанууд зарлагдаж байгаа. Дээр дурдсан салбаруудад хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудаа бизнесийн салбарынхандаа танилцуулна. Мөн энэ удаагийн уулзалтын гол онцлог нь аж ахуй нэгжүүдийг алдаа гаргалгүй ажиллахад зөвлөн туслах, үнэн бодит зөв мэдээ, мэдээллээр хангах зорилготой юм. Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар зөв бодлого барих ёстой вэ гэдэг дээр харилцан ойлголцсон чухал уулзалт болно гэж үзэж байгаа" хэмээлээ.

НЗДТГ-ын Хэвлэл  мэдээллийн хэлтсийн дарга Э.Дагиймаа “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг  youtube-ээр, Үндэсний олон нийтийн телевиз, TV5 , UBS  телевизүүд шууд дамжуулж, ikon.mn, gogo.mn сайтууд "live" онлайн хэлбэрээр шууд дамжуулахаас гадна ulaanbaatar.mn, news.mn, arslan.mn гэх мэт олон мэдээллийн сайтууд дэмжин ажиллаж, мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ. Тэгэхээр бид нар форумыг олон сувгаар хүргэх тал дээр анхааран ажиллаж байгаа. Хаврын  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө  бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн  иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой" гэлээ.

Энэхүү бизнес уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид гээд 1000 орчим бизнесийн салбарынхан нэг дор цуглах нь.  “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  хаврын бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,   аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа  энэхүү уулзалтаар танилцуулна.

Хаврын  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө  бизнесийн салбарынхан ийнхүү чуулж, 2017 онд нийслэл хотод ямар хэмжээний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийхээ хамтран ярилцах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41025
0 эможи
keyboard_arrow_up