Ариутгал хийх нэрээр айл дээрэмдэхийг завджээ

2017 оны 2 сарын 14

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар айлуудаар явж, өөрийгөө "Ариутгал хийж явна" гэж танилцуулан, хуурамч бүртгэл хийж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг газар дээр нь шуурхай илрүүллээ.

25 настай иргэн М гэгч оюутны амралтаараа бэлэн мөнгө хэрэг болсон учраас өдрийн цагаар ийнхүү бага насны хүүхэд, хөгшид биеэ хамгаалах чадваргүй иргэдийг дээрэмдэхээр худал хэлж,  гэрт нь орон, эд зүйлсийг нь дээрэмдэхийг завджээ.

Ингэхдээ бэлтгэл болгож урьд өдөр нь ариутгагчийн хувцас, хэрэгсэл, гав, скоч, олс, шанага бэлдсэн байна. Иргэд та бүхэн өдрийн цагаар өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүдээ гэрт нь орхихдоо судалгаа авна, Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна, ариутгал цэвэрлэгээ хийнэ гэх мэт худлаа ярьж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 1-т бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40911
0 эможи
keyboard_arrow_up