Замын хөдөлгөөнийг 440 албан хаагч зохицуулж байна

2017 оны 2 сарын 13

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2-р сарын 01-ний өдрийн А/51 тоот захирамжаар Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11,12,18,19-ний өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчуулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэж буй.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөн зохицуулахаар Замын цагдаагийн албаны 440 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.

Иймд жолооч, зорчигч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40853
0 эможи
keyboard_arrow_up