Агентлагийн дарга нар сургалтанд хамрагдаж байна

2017 оны 2 сарын 10

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Төрийн захиргааны удирдлага ба манлайлал” сэдэвт сургалтанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар хамрагдаж байна. Стратеги, манлайлан удирдах зэрэг чиглэлээр сургалт явагдах юм.

Удирдлагын академийн захирал С.Зүльфикар хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд агентлагийн дарга та бүхний үүрэг оролцоо чухал. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бидэнд хүсэлт болгосны дагуу өнөөдөр хамтарсан сургалт зохион байгуулж байна. Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөг Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд баталдаг. Энэ хүрээнд энэ жил 1500 төрийн албан хаагчийг богино хугацааны сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилт тавьсан юм. Үүний нэг сургалт өнөөдөр та бүхний дунд болж байна. Сургалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Зөвхөн агентлагийн дарга нараар тогтохгүй энэ жил төрийн албан хаагчдыг сургаж, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40820
0 эможи
keyboard_arrow_up