“Нарантуул” худалдааны төвийн чиглэлд нэмэлт нийтийн тээврийн автобус явуулна

2017 оны 2 сарын 10

Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу ирэх бямба, ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагт иргэдэд үйлчлэхээр боллоо.

Энэ өдрүүдэд иргэдэд үйлчлэх 11 автобусаар том хүн 1000, хүүхэд 200 төгрөгийн тарифаар үйлчлүүлнэ.

Дугаарын хязгаарлалттай өдрүүдэд Орбит-Нарантуул зах, Нарангийн гол-Нарантуул зах, ХМК-Нарантуул зах, Баянхошуу-Нарантуул зах, Нисэх-Нарантуул зах, Яармаг-Нарантуул зах, Дэнжийн 1000-Нарантуул зах, Чингэлтэй-Нарантуул зах, Бэлх-Нарантуул зах, Шархад-Нарантуул зах, Улаанхуаран-Нарантуул зах гэсэн чиглэлийн том оврын нийтийн тээврийн автобусууд үйлчилнэ.

 “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд нэмэлт нийтийн тээврийн автобус явуулна

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40801
0 эможи
keyboard_arrow_up