24 цагаар ажиллах боломжтой цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно

2017 оны 2 сарын 07

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим цэцэрлэг, сургуулийн ажилтай танилцлаа. Энэ үеэр дүүргийн 13 дугаар хороонд баригдаж байгаа 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгасан юм. Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ нар өргөтгөлийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж байгаа талаар дүүргийн Засаг даргад танилцуулав. Найман бүлэг, 240 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар 24 цагийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх ажээ. Мөн дүүргийн 17 дугаар хороонд баригдсан 140 дүгээр бага сургууль, 222 дугаар цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаа жигдэрчээ. 140 дүгээр бага сургууль 290 сурагч, 222 дугаар цэцэрлэг 150 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40693
0 эможи
keyboard_arrow_up