ЦАГААН САР: Үзэсгэлэн худалдаа хаана хаана гарч байна вэ

2017 оны 2 сарын 06

Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаанууд нээлтээ хийгээд байна. Тэгвэл хаана ямар үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.

1. Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа

Тусгаар тогтнолын талбайд "Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа гарч байна.Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүн тавигдсан юм. Хурууд нэг кг нь 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10 мянга, тавагны багц ааруул 150000-160000 төгрөгийн үнэтэй байна.Монгол Улс жилдээ 30-50 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн импортын чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Архангай аймгийн сум бүрээс оролцож байгаа малчид 100 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүү, цагаан идээтэй иржээ.

Үзэсгэлэн худалдааг "Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл" төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа юм. Тус байгууллага Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг таван цэцэрлэгт нэг тонн сүү, цагаан идээ хандивлажээ.

2. Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компаниас санаачлан “Шангрила Молл”-д өнөөдөр үзэсгэлэн худалдаа нээгээд байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тавигджээ.

Үндэсний бахархалт уламжлалт ёс заншил орчин үеийн хэв маягийг шингээсэн, дээл, хүрэм, гутал, бүс, тэлээ, хувцас, гарын бэлэг, авдар, ширдэг, аравч, гоёл чимэглэл, айрагны хөхүүр, чацаргана зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байна.

3. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр  худалдаалах “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаа Соёолж төвд 2017 оны хоёрдугаар сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд зориулж Соёолж төв өөрийн талбайг шинэчлэн засаж 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, гадны 150 машины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэсэн байна.  Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40664
0 эможи
keyboard_arrow_up