Шинийн 1-3-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2017 оны 2 сарын 06

Шинийн 1-3-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг нийслэлээс гаргажээ. Харин сар шинийн баярыг угтаж энэ сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, энэ сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийхээр болсон байна.

Цагаан сар дөхөхөөр төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Иймд иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчилгүй цаг зав, бензин шатахуунаа хэмнэн тэдгээр үйлчилгээний цэгүүдэд үйлчлүүлэх боломжийг нийслэлээс бүрдүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40663
0 эможи
keyboard_arrow_up