“Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын уулзалт, семинар” Барилгын хөгжлийн төвд боллоо

2017 оны 1 сарын 31

Өнөөдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Барилгын хөгжлийн төвд “21 аймгийн  Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын дарга нарын уулзалт, семинар” болж байна.

 

Уулзалт, семинарт Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, 21 аймгийн аймгийн  газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар болон  Барилга хөгжлийн төвийн удирдлагууд оролцож байна.

Уулзалтаар аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулж, Барилгын хөгжлийн төвөөс 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлууд, 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Арга хэмжээний үеэр Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаагаас дараах зүйлсийг тодрууллаа. 

Барилга хөгжлийн төв ямар чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

Барилгын  хөгжлийн төв нь  улсын  төсвийн хөрөнгөөр болон гадны зээл тусламжаар санхүүжин баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналтыг гүйцэтгэдэг. Өнөөдрийн арга  хэмжээгээр  аймгуудын газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар хүрэлцэн ирж, 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан,  2017 оны үр дүнгийн гэрээ байгуулж байна.

Үр дүнгийн гэрээгээр аймгууд ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?

Үр дүнгийн гэрээ байгуулж байгаа  зорилго нь  орон нутгийн барилга, хот байгуулалтын газартай хамтран барилгын  захилагчийн хяналтыг гүйцэтгэдэг. Энэ ажлын хүрээнд  барилга, байгууламжийг  зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд барих үйл ажиллагаанд  хяналт тавьж, чанартай барилга, байгууламжийг  ашиглалтанд оруулах, хүлээн авах үүрэгтэй. Барилгын ажил улиралын чанартай. 4 сараас эхлээд  10 сар хүртэл явагддаг.  2016 онд шинэчлэн батлагдсан барилгын тухай  хуулийн дагуу өнөөдөр аймгийн газрын дарга нартай  хамтран ажиллах гэрээ байгуулж байна.  

Танай төвөөс шинээр баригдаж байгаа барилгуудад хэрхэн  хяналт тавин ажиллаж байна вэ?

Нийслэл болон орон нутагт баригдах  барилга, байгууламжийн төсвийг улсын төсөвт тодорхой хэмжээгээр тусгаж өгдөг. Үүний дагуу зураг төсөл хийгдэж, гүйцэтгэлийн ажил эхэлдэг.  Барилга баригдах явцад газрын зураг буруу хийгдсэн, газраа буруу сонгосон зэрэг зөрчлүүд  ихээр гардаг. Бидний зүгээс  цаг тухайд нь  энэ бүгдэд хяналт тавьж, арга хэмжээ авч ажиллаж байгаа.

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40513
0 эможи
keyboard_arrow_up