Утаагүй нүүрс боловсруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа

2017 оны 1 сарын 31

Налайх дүүрэг хотоос алслагдмал хэдий ч хотоос дутахгүй утаатай болсон. Иймээс утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзлаа.

Уулзалтад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ЗДТГ-ын Гадаад харилцаа, хороо, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Хонгорзул , Хөх Тэнгэрийн Мөнхийн гэрэл ХХК-ын Ерөнхий захирал К.Өнербек болон гүйцэтгэх захирал Ж.Тлеубек нар оролцлоо.
Тус ХХК нь БНСУ-ын Чоныл ENG компанийн хүрэн нүүрсийг боловсруулж шингэрүүлсэн нүүрс гаргаж авах технологийн лицензийг албан ёсоор худалдан авсан бөгөөд Налайх дүүрэгт энэ технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Энэ талаар 2 тал санал солилцсоны эцэст уулзалтын үр дүнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн захирал К.Өнербектэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах зорилтын хүрээнд утаагүй нүүрс боловсруулах төслийг хэрэгжүүлэх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40501
0 эможи
keyboard_arrow_up