ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Гараас гарт” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна

2017 оны 1 сарын 31

Монгол улсад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэж, баталгаажуулсны эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газраас нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байгаа.

 

Уг нээлттэй хаалганы өдрийн хүрээнд ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Гараас гарт” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн нар шинээр мэндэлсэн хүүхдүүдэд төрсний гэрчилгээг нь гардуулж өглөө. 

Өдөрлөгийн гол зорилго нь улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэдийн өмчлөх эрх шилжих /худалдах худалдан авах гэрээ,бэлэглэлийн гэрээ,түрээсийн гэрээ, хамтран өмчлөгч нэмэгдэх хасагдах хэлцэл гэх мэт/,барьцааны болон зээлийн гэрээ,лавлагаа хуулбар авах,гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг бүртгэлийг 30 минутаас 1 цагийн хооронд бүртгэх ажлыг турших явдал юм.

Мөн ХУД-ийн үл хөдлөх эд хөрөнгийн 50000 дахь өмчлөгчийг тодруулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчигээг нь гардуулж,батламж олгоно.

Монгол улсын эдийн засаг нийгэмийн өсөлтийг дагаад иргэдийн ая тухтай орон сууцанд амьдрах хүсэл мөрөөдөл нэмэгдэж, үүний үр дүнд тус дүүрэгт шинэ барилга орон сууц сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж,орон сууцны шинэ шинэ хорооллууд сүндэрлэж,бүтээн байгуулалтын ажлууд жилээс жилд өсөж байна.

ХУД-ийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтанд орсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тоо нийслэлийн бусад дүүргүүдтэй харьцуулахад 1-2,5 дахин өндөр байгаа нь манай дүүрэгт амьдрах суух иргэд,үл хөдлөх эд хөрөнгө орон сууцны тоо нэмэгдэж байнааг илтгэж байна.

2017 оны 1 дүгээр сарын 26- ны өдөр ХУД –ийн 3дугаар хороонд барилгажилтын ажлын хүрээнд дахин төлөвлөлтөөр 167 айлын орон сууц ашиглалтанд оруулж хүлээн авлаа.Энэ нь манай дүүрэгт орон сууцжилтын нэмэгдэж байгаагийн илрэл болно. 

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40495
0 эможи
keyboard_arrow_up