ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа

2017 оны 1 сарын 30

Оюуны өмч улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын “Эрхзүйн шинэчлэл” зорилт, төрөөс өмчлөх эрхийг баталгаажуулж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Хан-уул дүүргийн Улсын Бүртгэлийн Хэлтсээс нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд улсын бүртгэлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдэд хууль эрхзүйн мэдлэг, мэдээлэл хүргэх, улсын бүртгэлийн зөрчлийг арилгах, өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулах, байгууллагын чиг үүрэг, зорилго зорилт, улсын бүртгэлийн ач холбогдлыг таниулах зорилгоор 2017 оны 1-р сарын 27-ны өдөр “Нээлттэй хаалга өдөр”- арга хэмжээг зохион байгуулав.

Уг арга хэмжээний хүрээнд үйлчилгээний танхимыг “Нээлттэй хаалганы өдөр” бүхий анонс, банер, хүндэтгэлийн шаараар чимэглэж тохижуулснаас гадна “Гараас гарт” үйлчилгээнд нийцүүлэн хүлээн авах, олгох цонхыг үйлчилгээний танхимд бүртгэгч нарт ойртуулан байрлуулсан. Мөн цахим дэлгэцээр хэлтсийн 2016 оны тайлан, улсын бүртгэлийн талаарх мэдээ, мэдээллийн материалыг бэлтгэж, иргэдэд сурталчлан таниулсан ба эд хөрөнгө, иргэний улсын бүртгэлийн талаарх гарын авлага тараах материал 580 ширхэгийг бэлтгэж иргэдэд тарааж ажилласан байна.

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40481
0 эможи
keyboard_arrow_up