Хан-Уул дүүрэг JCI Улаанбаатарын салбартай хамтран хэрэгжүүлж буй

2017 оны 1 сарын 26
Өнөөдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ, JCI Улаанбаатарын салбартай хамтран хэрэгжүүлж буй "Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ" төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын  дарга Б.Цэрэн, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд,  JCI Монгол байгууллагын 2017 оны Үндэсний ерөнхийлөгч П.Батхишиг, JCI Улаанбаатар салбар байгууллагын 2017 оны ерөнхийлөгч С.Баасансүрэн,   JCI Улаанбаатар салбар байгууллагын 2016 оны ерөнхийлөгч Чой.Чимидсүрэн болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 
Уг төслийн зорилго нь Нийслэл хотод тулгамдаад байгаа суурь асуудлуудыг шийдвэрлэхэд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд нөлөөлөх, хамтран ажиллахад оршиж байгаа ажээ. 
Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн тав хүртэлх ангийн сурагчдад хог хаягдлын хор уршиг дахин ашиглах талаар ойлголт мэдлэг олгох, албан байгууллагуудын дэмжлэгээр дүүргийн ЕБС-иудад дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг хандивлах, ахлах ангийн сурагчид болон оюутнуудын дунд илтэх урлаг, мэтгэлцээний тэмцээн зохион байгуулах гэх мэт олон ажлыг хийхээр болсон байна. 
123



123

123
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40363
0 эможи
keyboard_arrow_up