2019 он гэхэд тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно

2017 оны 1 сарын 25

Хөшигийн хөндийд олон улсын шаардлага хангасан нисэх онгоцны буудал баригдаж, ашиглалтад хүлээн авч байгаа ч, хурдны замыг яаралтай барьж дуусгах шаардлагатай болж буй. Дээрх хурдны зам нь Улаанбаатар хот Төв аймгийн нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд баригдсан олон улсын нисэх онгоцны буудлыг холбох юм.

Зам тээвэр, хөгжлийн дэд сайдын тайлбарлаж буйгаар хурдны замыг энэ онд багтаан барьж дуусган, 2018 оны эхээр улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Гүйцэтгэгчээр нь Хятадын хөрөнгө оруулалттай компани шалгарчээ.

Хөшигийн хөндийд баригдсан цогцолбор олон улсын нисэх онгоцны буудлыг Япон улсын Засгийн газраас авсан хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан юм. Энэ бол тусламж биш зээл учраас салбарын яам баригдаж байгаа обьектуудад чанарын өндөр шаардлага тавьж, Хурдны зам болон бусад обьектыг яаралтай барих шаардлага тавьсан ч чанартай гүйцэтгэхийг үүрэг болгожээ.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг 300 сая ам.долларын санхүүжилтээр барьсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40320
0 эможи
keyboard_arrow_up