Бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо

2017 оны 1 сарын 25

2017 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ХУД-ийн ЗДТГ-аас их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь их цэвэрлэгээний хуваарь гарган хүн хүч, машин механизмаа бүрэн дайчлан ажиллалаа.

НБЦҮХ нь 45 хүн, 3 автомашины бүрэлдэхүүнтэйгээр өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам, явган хүний замыг цэвэрлэн ажиллаж 4 рейсээр 9,5 тонн зам талбайн хог хаягдал ачиж тээвэрлээд байна. ХТҮХ нь 53 хүн, хог тээвэрлэлтийн 15 машины бүрэлдэхүүнтэйгээр орон сууц, гэр хороолол, ААНБ-ын цэвэрлэгээний хог хаягдлын ачиж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэн 3 рейсээр 7 тонн хог хаягдал ачиж тээвэрлээд байна.

Мөн НБЦҮХ болон ХТҮХ-ийн машин техник, хүн хүчээ дайчлан ажиллаж өөрийн хариуцсан зам талбайд буюу Яармагийн зам, Үйлдвэрийн гудамжны зам, Дунд голын зам, Чингисийн өргөн чөлөө, Махатма Гандын гудамж, Хурд хорооллын зам зэрэгт их хэмжээгээр үүсээд байгаа цас, мөсийг арилгахаар төлөвлөн ажиллаж байна. ХТҮХ-ийн мэргэжилтнүүд их цэвэрлэгээний явцад хяналт тавьж ажилласан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40314
0 эможи
keyboard_arrow_up