Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2017 оны 1 сарын 25

Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь Аз жаргалтай хотын “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн, нийслэлийн хэмжээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа тэргэнцэртэй иргэдтэй хамтран ажиллахаар “Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтын ажиллагааны гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгууллаа.

    Хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдох болон тэдэнд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.

    Мөн хамтын ажиллагааны хүрээнд жил бүрийн 09 дүгээр сард “Тэгш , Хүртээмжтэй-Хан-Уул” аяныг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар харилцан тохиролцов. Үүнд:

Дүүргийн харьяа олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын орчны хүртээмжийг сайжруулах, тэргэнцэртэй иргэдэд тусгайлан зориулсан дэд бүтэц болон авто тээврийн хэрэгслийн зогсоолыг бий болгох чиглэлээр ажиллах
“Бэрхшээл ба Нийгмийн загвар” сургалтыг хороодын Засаг дарга нарын дунд зохион байгуулах
“Хаягдсан Эрдэнэс” хоёрдогч түүхий эд ашиглан хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах
Хороодод жил бүр төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн багуудыг байгуулж, тэдгээр багуудын дунд “Нисдэг таваг-2020” нөхөрсөг тэмцээнийг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх оролцоо, нийгмийн амьдралд оролцох, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, барилга байгууламж, зам талбайн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандарт хангагдах зэрэг ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40302
0 эможи
keyboard_arrow_up