Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны анхдугаар хурал боллоо

2017 оны 1 сарын 24

"Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл"-ийн 2017 оны анхдугаар хурал өнөөдөр Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо.

 

Тус хурлыг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр удирдан явуулсан бөгөөд энэ удаагийн анхдугаар хуралдаанаар "Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-г танилцуулж, "Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчинг бий болгох" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ажлын явцтай танилцсан юм. Анхдугаар хуралд БХБ-ын яамны сайд Г.Мөнхбаяр, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.  

Энэ үеэр БСШУСЯ-ны "Аюулгүй сургууль" хөтөлбөрийн танилцуулга хийгдсэн юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт цэцэрлэгийн 46 хувьд мэргэжлийн хяналтын үнэлэлт дүгнэлт гарчээ. Энэ дүгнэлтээр дээрх цэцэрлэгүүдийн 42 хувь газар хөдлөлтөд дунд зэргийн эрсдэлтэй, 23 хувь их  эрсдэлтэй, 35 хувь нь эрсдэл багатай гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс газар хөдлөлтөд их эрсдэлтэй цэцэрлэгийг нураан дахин барих ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа ажээ.

Энэ үеэр "Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах журам боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болсон. 

123

123

123


123

123

123

123
 

Тус зөвлөл нь 2016 оны долдугаар сард Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш одоогийн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа бөгөөд Байнгын ажиллагаатай зөвлөл нь хоёр удаа хуралдаж, Зөвлөлийн даргаас өнгөрсөн хугацаанд 22 үүрэг өгснөөс 19 үүргийг 100 хувь биелүүлжээ. Харин 2 үүргийн хувьд санхүүгийн асуудлаас болоод түр саатсан боловч энэ онд үргэлжлүүлэн хийгдэхээр болсон байна. 


123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40295
0 эможи
keyboard_arrow_up