Гадаадын жуулчдын Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ

2017 оны 1 сарын 24

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгээр Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд хотын аялал жуулчалын бүсэд аяллаар ирсэн гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын ажилчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн чиглэлээр сургалт, семинарыг үе шаттай зохион байгуулж, гарын авлага материалыг хамтран бэлтгэх аж.

Мөн цагдаагийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, “Оюутан цагдаа” арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ гадаадын иргэд, жуулчдад аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, яаралтай тусламж авах утас, цагдаагийн байгууллага болон үзвэр үйлчилгээний газар байршлын мэдээллийг гадаад хэл дээр бэлтгэн түгээх ажлыг хамтран зохион байгуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40281
0 эможи
keyboard_arrow_up