ӨНӨӨДӨР: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа

2017 оны 1 сарын 24

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны анхдугаар хуралдаан Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэгдүгээр байранд олон нийтэд нээлттэй хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

 

Хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд болон зөвлөлийн гишүүд, албаны хүмүүс оролцсон юм.

Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссоноос гадна 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Энэ удаагийн хуралдаанаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотын цагдаагийн газрын үйл ажиллагаа, өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ, цагдаагийн байгууллагад шинээр нэвтрүүлж буй дэвшилтэд техник, технологи, орчин үеийн програм хангамж, цаашид иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлэх “Телекамер” хөтөлбөр, “Эргүүл” дэд хөтөлбөр, “Ухаалаг цагдаа” төслийн 2 дугаар шатанд хэрэгжих ажлуудтай танилцав.

Хуралдааны үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй холбогдох газруудад зарим чиглэлийг өглөө. Тухайлбал, удахгүй монгол түмний баяр цагаан сар болохтой холбоотойгоор хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт даалгасан юм. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40245
0 эможи
keyboard_arrow_up