“Архигүй” өдрүүдэд согтуу жолоочийн тоо 56,8 хувиар буурчээ

2017 оны 1 сарын 21

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ.

Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56,8 хувиар буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83,3 хувиар буурчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40198
0 эможи
keyboard_arrow_up