Архи согтууруулах ундаанд шинжилгээ хийж байна

2017 оны 1 сарын 20

Баянгол дүүрэгт таван иргэн энэ сарын 16-нд хордож нас барсан билээ. Улмаар мэргэжлийн байгууллагынхан хордсон шалтгааныг тодорхойлохоор архи, согтууруулах ундаанд шинжилгээ хийж эхэлсэн. Энэ хугацаанд гурав хоногийн турш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоод байгаа юм.

Одоогоор мэргэжлийн байгууллагынхан шинжилгээ хийгээд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариуг хүлээж байгаа гэх мэдээллийг өглөө. Ингээд мэдээллээ нэгтгэн, тухайн иргэд ямар архинаас хордсон болохыг албан ёсоор мэдээлэх юм байна.

Энэ хугацаанд буюу нэгдүгээр сарын 18-20-ны хооронд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоод байгаа юм. Одоогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан тодорхой нэр төрлийн 7378 шил архийг худалдаалахыг түр хоригложээ. Мөн 80 шил архинаас дээж авч лабораторид хүргүүлсэн гэв. Үүнээс гадна иргэд, зарим дэлгүүр согтууруулах ундааг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах зөрчил ч илэрчээ. Ийм зөрчлийн талаар игэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабын 70128012, 311089 дугаарын утсанд мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40181
0 эможи
keyboard_arrow_up