Эрүүл мэнд, нийгмийн даатгалын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн эхэллээ

2017 оны 1 сарын 20

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын “УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН” өнөөдөр эхэллээ. Сургалт, зөвлөгөөнийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нээж үг хэлэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус зөвлөгөөнд оролцож, салбарын бодлого, шинэчлэлийн талаар илтгэл тавьлаа.

Тэрбээр удирдах ажилтнуудад хандаж “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт монголын ард иргэдийн ажил амьдралтай холбооотой тулгамдаж байгаа  маш олон асуудал байна. Гарц, шийдлийг ч эрэлхийлж байна. Энэ үүднээс УИХ-тайгаа хамтарч ажиллах, холбогдох асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс УИХ-ын 45 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас хийж хэрэгжүүлэх 47 ажил хуульчлагдан тусгагдсан. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд 21 ажлыг эхлүүлж, зарим асуудлыг шийлдвэрлэх шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл хагас жилийн хугацаанд бусад яамдтай харьцуулахад амжилт ололтоороо бид тэргүүлж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Мөн бидний ажил хэрэгч маш том үүрэг хариуцлага бол тогтолцооны өөрчлөлт хийх юм. Шинэчлэлийг хийх ажил хэрэгч, хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж хүсэж байна. Надад ч та бүхэнтэй нэг зорилго, зорилтын төлөө ажиллах хүсэлт эрмэлзэл дүүрэн байна.

Энэ жилдээ багтааж суурь тогтолцоо, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаандаа шинэчлэл хийх, үүрэг хариуцлагыг Монголын төр, ард иргэдийн өмнө хүлээж байгааг онцлон хэлэхийг хүсэж байна. Сургалт зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье, орон нутаг ажил руугаа буцахдаа хийж бүтээе гэсэн ирмүүн сэтгэлтэйгээр энэхүү сургалт, зөвлөгөөнөө өндөрлөөсэй” хэмээлээ.  

Удирдах ажилтны сургалт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх юм. Түүнчлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, аймаг, нийслэл дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулна гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40178
0 эможи
keyboard_arrow_up