Архи согтууруулах ундаа борлуулах хориг шөнийн 12 цагт тавигдана
2017 оны 1 сарын 20

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван иргэн хордож нас барсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан.
Улмаар нийслэлийн Онцгой комиссоос энэ сарын 17-ны өдрийн 18:00 цагаас энэ сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.
Тэгвэл энэ сарын 21-нээс буюу 00:00 цагаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагуудын архи согтууруулах ундаа худалдан борлуулах хориг тавигдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









40177
0 эможи