Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд "Зэсхэн" амны хаалт өглөө

2017 оны 1 сарын 20
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд "Зэсхэн" зэс утсан шүүлтүүртэй амны хаалтыг өгөх үйл ажиллагаа боллоо.
 
Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, дүүргийн Агаарын бохирдлын асуудал, уурын зуух, сайжруулсан зуух, цахилгааны халаалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам болон "Мичид хүслэн" ХХК-ий төлөөлөгч нар оролцсон юм. 
Зэсхэн" зэс утсан шүүлтүүртэй амны хаалт нь агаарын бохирдлоос 99,9 хувь, ханиад, томууны вактер вирусээс 99,9 хувь хамгаалдаг бөгөөд тоос тоосонцор, эвгүй үнэрийг нэвтрүүлэхгүй, олон удаа угааж хэрэглэх боломжтой гэх мэт олон давуу талтай юм байна.

 

Засаг даргын орлогч А.Амартүвшин "Энэхүү сайн үйлсийн аянг манай дүүргээс дэмжин оролцож байна. Цаашид тус амны хаалтыг илүү сайжруулж, бага насны хүүхэд, өсвөр насныхан, том хүн гэх гурван төрлөөр үйлдвэрлэн, ирэх 10 сар гэхэд ганц эмнэлэг гэлтгүй дүүргийн цэцэрлэг, бага сургууль, эмнэлэгүүдээр тараах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлыг үргэлжлүүлэхэд дүүргээс шаардлагатай гэсэн зүйлээр хангаж ажиллахад бэлэн. Мөн ирэх өвөл амны хаалт тараах, агаар чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгчийн асуудал дээр чухал ач холбогдол өгч, ард иргэдээ өвдсөн хойно нь эмнэлгийн ачаалал их байна, ор хэрэгтэй байна гээд суугаад байх биш урьдчилан сэргийлэх ажил дээр анхаарч ажиллана." хэмээсэн юм. 
 Хан-Уул дүүргийн хувьд агаарын бохирдол харьцангуй бага буюу хоёр дугаар бүсэд ордог юм. 
123

123

123

123

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40169
0 эможи
keyboard_arrow_up