Согтууруулах ундаа худалдахыг хоригломогц иргэд хүргэлтээр үйлчилж эхэлжээ

2017 оны 1 сарын 18

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор өчигдрөөс эхлэн ирэх баасан гариг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Тэгвэл үүнтэй холбогдуулан зарим иргэд архийг нууцаар худалдан борлуулж эхэлжээ. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам, хамгаалах албанаас мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид өчигдөр дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн шалгалт хийсэн байна. Энэ хүрээнд архи, согтууруулах ундааг иргэд өөр хоорондоо сошиалаар дамжуулан холбогдож, хаягаараа захиал худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн харъяат Б нь “+21” фэйсбүүкт “..архи зарна...” гэсэн зар тавьж, улмаар Баянгол дүүрэгт байрлах нэгэн буудалд 12 шил архи, нэг шил виски хүргэж байхад нь цагдаа нар илрүүлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт иргэн С архи, пиво нууцаар зарж байгаад баригдсан байна. Зөрчил гаргасан газраас цагдаа нар  “Улаанбаатар”, “Чингис”, “Сархад”, “Соёрхол”, “Голд Чингис” зэрэг 18 шил архи, 2.5 литр “Сэнгүр” пиво 22 ширхэгийг хураан авсан аж.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIII хорооны нэгэн зочид буудлын захирал Б гэгч нь дөрвөн шил “Соёрхол” архи болон “Сэнгүр” пиво зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Хэргийг цагдаа нар харъяаллын дагуу Баянгол, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг шинжилгээнд хамрагдаагүй, баталгаагүй архи худалдан авч хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Архины хордлогын шинж илэрсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ийнхүү архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, борлуулахыг хориглоод байгаа. Үүний зэрэгцээ мэргэжлийн хяналтын байцаагчид архины үйлдвэр болон худалдаанд буй бүх архинд шинжилгээ хийж байгаа гэнэ. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг шинжилгээнд хамрагдаагүй, баталгаагүй архи худалдан авч хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Одоогоор цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран архи, согтууруулах ундаа зарж, үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаад байгаа аж. Мөн 175 байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрөлгүй таван байгууллагын үйл ажиллагааг зогсоон, 3949 байгууллагад мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар аргийг битүүмжилж, ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40087
0 эможи
keyboard_arrow_up