Сүхбаатар дүүргийн ААНБ-уудад хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

2017 оны 1 сарын 18

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” А/13 тоот захирамж гаргалаа. Захирамжийн хүрээнд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулагч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Уг ажлын хэсгийг Засаг даргын орлогч Л.Нармандах ахалж, бүрэлдэхүүнд нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж болон дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс, албад, 1-20 хорооны Засаг дарга нар багтжээ. Ажлын хэсэг шуурхай хуралдаж, дүүргийн 1-20 хорооны нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж байгууллагуудад энэ сарын 20-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах мэдэгдлийг хүргэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40078
0 эможи
keyboard_arrow_up