Агропарк утаа бууруулахад нөлөөлнө
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд өнөөдөр тус дүүргийн II хороонд байрлах Агропаркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар хотод утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед утааг бууруулахын тулд мод үржүүлэг, агропарк их үр дүнтэй гэж судлаачид үздэг юм байна. Тус дүүргийн II хороонд 2014 онд 50 га газар хамарсан агропаркийг байгуулж байжээ. Тус паркад одоо 22 нэр төрлийг 17 мянга 880 ширхэг мод тарьж, ургуулан хамгаалж байгаа юм байна.
_700.jpg)
2014 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эко сургалтын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, эко байгууламж байгуулах зорилгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлагаар байгуулж байсан. БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболд “Манай дүүрэг хавар намартаа нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод тарьдаг. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд зөвхөн өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан 13-14 мянган мод тарьж ургуулсан байна. Цаашид иргэдэд амарч зугаалах боломж олгох бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод үржүүлэх, эко сургалтын бааз байгуулах зорилгоор 28 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэлээ.
Агропарк нь жил бүрийн дөрвөөс аравдугаар сарын хооронд 112 иргэнийг ажлын байраар хангадах, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиад болон тус дүүргийн аж ахуй нэгжүүдэд ногоон байгууламжийн талаар заавар зөвлөгөө өгч ажилладаг юм байна.









