Аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг уриалав

2017 оны 1 сарын 17

Өнгөрсөн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд хальтиргаа үүсэх нөхцөл бүрдээд байна. Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас хатуурч, дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, хальтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг анхааруулж байна. Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын 2.2-р зүйл, 63-р тогтоолд заасны дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа аж. Тодруулбал, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ 8 тн бодис цацаж, зам талбайн 65 үйлчлэгч өглөөний 06:00 цагаас эхлэн хуваарьт газрын цасыг цэвэрлэж байгаа бол "Сүхбаатар тохижилт" ХХК 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 тонн давс, нэг тонн бодис өглөөний 08:00 цагт цацсан байна. Мөн "Цүзүкү-Юмэ" ХХК өчигдөр орой 0.5 тн давсыг хариуцсан зам, талбайдаа цацжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40045
0 эможи
keyboard_arrow_up