Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ыг хүртэл авна

2017 оны 1 сарын 16

Нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирэх сарын 15-ны дотор гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс анхаарууллаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулийн хугацаа нь оны эхэн буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх аж. Уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан нь мэдүүлгээ  цахимаар (www.meduuleg.iaac.mn) мэдүүлж, байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулах шаардлагатай юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39999
0 эможи
keyboard_arrow_up