Төөрдөг байшингаас гарцгаая!

2017 оны 1 сарын 16

Зөвшөөрөлгүй хашаа хайснаас салахгүй бол хотын зам талбайд үүсэх түгжрэл мөддөө саарахгүй гэдгийг биеэрээ амсаж яваа хүмүүс бол нийслэлчүүд.

 

Харин саяхнаас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Ажлын хэсэг хороолол дундах орц гарцыг нэмэгдүүлэхээр зам хаасан зөвшөөрөлгүй хашаа, хайсыг чөлөөлөх ажлыг эхлүүлж байгаа гэнэ. Нийслэлчүүдийн ажил албаа залгуулах цагаас хулгайлж, нерви нэмдэг энэ мэт сааднаас салж, орц гарцыг нэмэгдүүлэн автомашин чөлөөтэй явуулах энэ байр суурийг хашаа хайсны эздээс бусад нь өнөөдөртөө санал нэгтэй дэмжиж байх аа. Багагүй хэл ам дагуулж мэдэх энэ Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ахалж байгаа аж. Энэ мэдээг дуулаад түгжээнд гацаж, нервээ бардаг иргэдээ төлөөлөн хотын орлогчид санал даймаар санагдав. Төвлөрөлтөөс үүссэн замын зохимол түгжээ, хөрсний бохирдол, утаанаас гадна төлөвлөлтгүй барилгуудыг тойрон өнгөрөх боломжгүйгээр зэрэгцэн боссон янз янзын төмөр хийц, битоноор хайш яайш барьсан хайс, хашаа их хотын бас нэг эмзэг сэдэв болоод удаж байна. Ийм зохимол бөөгнөрөл Улаанбаатарын хөгжлийг нэг мөсөн чөдөрлөж орхисоныг нийслэлчүүд мэдэж байгаа.

Төвлөрөлтөөс үүссэн замын зохимол түгжээ, хөрсний бохирдол, утаанаас гадна төлөвлөлтгүй барилгуудыг тойрон өнгөрөх боломжгүйгээр зэрэгцэн боссон янз янзын төмөр хийц, битоноор хайш яайш барьсан хайс, хашаа их хотын бас нэг эмзэг сэдэв болоод удаж байна. Ийм зохимол бөөгнөрөл Улаанбаатарын хөгжлийг нэг мөсөн чөдөрлөж орхисоныг нийслэлчүүд мэдэж байгаа.

Манай байрны зүүн урд талд яг одоо 20 орчим давхар баригдаж байгаа. Шинээр баригдаж буй барилгын баруун талд, 100 хүрэхгүй метр зайд хувийн бага сургууль бий. Өөрсдөө мөн л тус тусын нэг нэг жижиг хашаанд байх хойд талын хоёр байрны оршин суугчид төв зам руу гарах ганцхан л гарцтай. Зэргэлдээ албан байгууллага, шинээр баригдаж буй барилга болон бага сургуулийн битүү хашаагаар хүрээлэгдсэн орчноос төв зам руу орж гарахын тулд эндхийн айлууд зөвхөн шинээр баригдаж буй барилгын хаяагаар л өнгөрнө. Ердөө ганцхан машин явж өнгөрөх зайтай, 50 метр урт нарийхан энэ замаар унаатай, унаагүй бүгд л ажил амьдрал руугаа зөрөн өнгөрдөг юм. Харин тэдний толгой дээр мөнөөх барилгын аюулгүйн хамгаалалт болох сиймгэр төмөр сарайж харагддаг. Муу ёрлож байгаа юм биш. Нэг л өдөр өндрөөс ямар нэгэн зүйл унахад энэ нимгэн төмөр явган нүцгэн, унаатай унаагүй хэнийг ч юунаас ч хамгаалж чадахгүй нь тодорхой.

Энэ нарийхан замаар яаралтай дуудлагаар ирсэн түргэний машинууд орох гэж ёстой “алаан” болно. Орж ирсэн хойноо зогсоол байхгүй түүртэн нам гацчих нь хэцүү. Ийм дүр зургийг байрны тагтан дээрээс харж зогсохдоо энэ хавийн том жижиг хашааны эзэд ярилцаад хашаагаа буулган, автомашины зогсоолоо нэгтгээд, зам талбайгаа чөлөөлчихвөл зохиомлоор битүүлж орхисон энэ давчуухан орчны орц гарц нэмэгдэн хүний өөрийнгүй амьсгалах агаартай болмоор санагддаг. Тэгээд ч хэлж ирдэггүй аюултай зэрэгцсэн онцгой дуудлага цаг алдалгүй эзэндээ хүрч, минут, секунтээр хэмжигдэх аюулаас хэн нэгэн хүний алтан амь, аль нэгэн байгууллагын эд хөрөнгө аврагдах биш үү. Энд ганцхан сэтгэл дутаад байх шиг.

Хотын орон сууц албан байгууллага дундуур гарах нь машин унаатай бүү хэл явган хүнээс ч ур ухаан шаарддаг болохыг иргэд хүлээн зөвшөөрнө. Зам сайн мэдэхгүй, хулгайн замыг бүр ч мэдэхгүй хүн эгнүүлэн барьсан барилга дундуур ороод хэн нэгний эзэмшилд өртөн хашигдаж орхисон аль нэгэн хашааг мөргөөд л мухарддаг биз дээ. Хаалга үүд, орц гарц нь үл олдох хашаа хайс төөрдөг байшин шиг үргэлжилж, хүмүүсийн тэвчээрийг хотын түгжээнээс дутахгүй шалгадаг болсоор олон олныг үджээ. Ингэж аргаа барж үзсэн машинтай, машингүй хүн энэ нийслэлд үлдээгүй байх. Ийм бөглүү, зохимол бөглөрөлтэй бүдүүлэгдүү хотод бид амьдарч байгаа шүү дээ бид.

Хаалга үүд, орц гарц нь үл олдох хашаа хайс төөрдөг байшин шиг үргэлжилж, хүмүүсийн тэвчээрийг хотын түгжээнээс дутахгүй шалгадаг болсоор олон олныг үджээ. Ингэж аргаа барж үзсэн машинтай, машингүй хүн энэ нийслэлд үлдээгүй байх. Ийм бөглүү, зохимол бөглөрөлтэй бүдүүлэгдүү хотод бид амьдарч байгаа шүү дээ бид.

Хотын дотор барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай болон аврах гарцыг тэгнэн зөвшөөрөлгүй барьсан хашаа, хаалт, хайс, гарааш олон бий. Гэр хороололд бол нийтийн эзэмшлийн талбайн тухай ойлголт бүр ч байхгүй. Хаашаа л харсан мухарласан гудамж, өндөр хүчдэлийн шугам, үерийн аюултай бүсэд байрласан айл өрхүүд эмнэлэг, галын гээд шуурхай албаны автомашин очих боломжоо өөрсдөө хязгаарлачихсан байгаа. Энэ бүх тээг саад нийслэлчүүдийн цаг хугацааг хором хормоор хулгайлж, эрсдэл дагуулсаар л... Дөрвөн уулын дунд ердөө 4800 орчим м.кв зайд шахцалдан амьдардаг хотын цөөн тооны иргэдийн зөвхөн өөрийгөө бодсон өмчирхөг үзэл бусдадаа ийм дарамт учруулж байгааг ажил, амьдралдаа түүртсэн бид олж хараагүй л яваа. Хотын өнгө үзэмжийг ярихаас өмнө нийслэлчүүдийн цагийн хулгайч энэ эрээн бараан хашаа, хайснаас эхний ээлжинд салах нь зөв байх аа. Энд хотод сүндэрлэсэн барилгуудын зөвшөөрөлтэй эсэх талаар хөндсөнгүй. Харин нийслэлийн иргэдийн, нийтийн эрх ашгийн талаар хөндөж байгаа болно.

Өнөөдөр анхаарч амжаагүй яваа энэ сэдэв нэг л өдөр утааны уршиг шиг бидний толгой дээр бууж ирэх байх. Үүнээс өмнө замын түгжрэлийг багасгах зорилгоор орц гарцыг нээж, зохиомол түгжрэлийг сааруулах арга замуудыг эрэлхийлж байгаа нийслэлийнхэнд талархах ёстой байх. Харин зэрэгцээд өнгө өнгийн хашаа, хайс босгосон орон сууц, албан байгууллагын эзэд нэгдэн хотын доторх орц гарцыг нэмж, хашаагаа буулгаж, автомашины зогсоолоо шийдээд, иргэддээ зам тавьж, амьсгалах агаар бэлэглэнэ үү! Төөрдөг байшингаас гарч, цаг зав, нервээ барж яваа их хотын иргэд Танд талархах нь гарцаагүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39970
0 эможи
keyboard_arrow_up