Нийслэлийн удирлагууд хүндэтгэл үзүүллээ

2017 оны 1 сарын 13

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Төр засгийн болон нийслэлийн удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их хурлын депатууд, Бага хурлын гишүүд оролцсон.

Одоогоос 25 жилийн тэртээ Улсын Бага хурлаас Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их хуралд оруулсныг 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39934
0 эможи
keyboard_arrow_up