Нийслэлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгоно

2017 оны 1 сарын 13

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргал нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад орших аж.

Талууд санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өгөгдлийн санд шинжилгээ хийх, дата төвийн үндсэн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран боловсруулж хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологи ашиглан шийдвэрлэх боломжийн талаар эрдэм шинжилгээний ажлууд зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39932
0 эможи
keyboard_arrow_up