Агаарын чанар: Баянхошуу орчмын агаарын бохирдол 3169 хүрлээ

2017 оны 1 сарын 12

Өнөөдрийн 11.00 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Нисэх, Баянхошуу орчимд маш их бохирдолтой /552-3169/ гэж зааж байгаа бол Ургах наран, Мишээл экспо орчимд хамгийн бага үзүүлэлттэй /95-204/ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болжээ.

Учир нь Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн 11.00 цагийн байдлаар хамгийн бага бохирдолтой хэсэг 95 хамгийн их нь 3169 хүрлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39887
0 эможи
keyboard_arrow_up