Хөл хорио энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ

2017 оны 1 сарын 10

Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллажээ. Шуурхай хэсгийнхэн золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлж шижлүүлэхэд мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

Тиймээс энэ сарын 6-ны өдөр дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ. 

Налайх дүүргийн нэг дүгээр хороонд тавьсан хөл хорио энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39792
0 эможи
keyboard_arrow_up