Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гаргалаа

2017 оны 1 сарын 10

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргасан билээ.

 

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай уг захирамжаар Нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар шинээр олгохыг уг захирамжаар зогсоохоор болсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/17, А/18 тоот захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39789
0 эможи
keyboard_arrow_up