Ж.Батбаясгалан Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

2017 оны 1 сарын 09

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технолгийн үзэсгэлэнг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Үзэсгэлэнд цахилгаан халаагуур, шалны халаагуур, усан халаагуурын болон сайжрууласан түлш гэх мэт дулаан алдалт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 51 аж ахуйн нэгж оролцож байгаа аж.

Үзэсгэлэнгийн нээлтийн дараа Эрчим хүчний сайд П.Ганхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тус дүүргийн гуравдугаар хорооны иргэн Г.Рэнцэндоржийнд “Ультрасоник” ХХК-ийн халаагуурын төхөөрөмж, 26 дугаар хорооны иргэн н.Бямбагэрэлийнд “Мон Ватт” ХХК-ийн Тулгат халаалтын төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр гардуулан өглөө. Уг төхөөрөмжүүд нь шөнийн цагаар дулаанаа хуримтлуулаад өдөр нь цахилгаан зарцуулалгүйгээр дулаан ялгаруулдаг байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн үзэсгэлэнгийн гол зорилго нь нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад оршиж байна. Аж ахуйн нэгжүүд агаар, хөрс, усны бохирдолыг бууруулах чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг төр зохион байгуулалтанд оруулж ажиллах нь зүйтэй. Түүнчлэн агаарын бохирдолыг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал юм” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39767
0 эможи
keyboard_arrow_up