Налайх дүүрэгт хөл хорио тогтоолоо

2017 оны 1 сарын 09

Энэ сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдтэй уулзах үеэр нэгдүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг нягталж шалгахад энэ сарын 4-ны өдөр тус хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ.  Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар  мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.

Иймээс тус дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” захирамжаар  14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Галзуу өвчний тохиолдол гарсан тухай мэдээллийг  нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг дүүрэгт ажиллах үеэр шуурхай танилцуулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39762
0 эможи
keyboard_arrow_up