Тээврийн хэрэгслийн татвараа өнөөдрөөс эхэлж төлөөрэй

2017 оны 1 сарын 09
Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг өнөөдөр эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулагдах юм.

Таны автомашины улсын дугаар 1, 6-р төгссөн бол энэ сардаа багтааж автотээврийн хэрэгслийн албан татвараа төлөх ёстой.

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард,

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард,

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,

5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Жолооч та www.smartcar.mn цахим хуудаснаас өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах, хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо мэдэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39744
0 эможи
keyboard_arrow_up