Түгжрэлээс гаргах дугаар 1900-1234

2017 оны 1 сарын 07
Нийслэл хотын иргэдийг бухимдуулсан асуудлын нэг нь замын түгжрэл байдаг.  Замын түгжрэлийг бууруулахын тулд холбогдох албаныхан ачаалал ихтэй газруудыг камержуулж, дугаарын хязгаарлалт хийн янз бүрийн арга хэрэглэсэн билээ. Тэгсэн ч түгжрэл иргэдийг бухимдуулсан хэвээр байна.  Тэгвэл иргэд бусдын автомашиныг хаан, холбоо барих утасны дугаараа үлдээгүй явсан тээврийн хэрэгслийн талаарх гомдлоо Авто тээврийн үндэсний төвийн 1900-1234 гэсэн лавлах утас руу залгаж, хэлэх боломжтой болжээ.

Энэхүү үйлчилгээг иргэд ажлын өдрүүдэд 07.00-22.00, бямба, ням гаригт 08.00-20.00 цагт авах боломжтой аж. Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус төвд өдөрт дунджаар 80-120 үйлчлүүлэгч ханддаг бөгөөд баяр ёслолын үеэр ачаалал нь 2-3 дахин нэмэгддэг гэлээ.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39712
0 эможи
keyboard_arrow_up