Усан спорт сургалтын төвийг энэ сарын 9-нд дуудлагаар худалдана

2017 оны 1 сарын 05

2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Тэгвэл эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-Уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг энэ сарын 9-нд дуудлага худалдаагаар худалдаалах гэж байна.

Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж. Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийн материалыг энэ сарын 6-ны 10.30 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээн авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39615
0 эможи
keyboard_arrow_up