Бямба гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2017 оны 1 сарын 05
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэн билээ.
Тэгвэл энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 7-ны бямба гарагт бүх нийтээр ажиллахаар болсон. Энэ өдөр бүх нийтээр ажиллах хэдий ч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









39607
0 эможи