Улаанбаатарын хамгийн эртэч 5 газар

2017 оны 1 сарын 05
  1.  
    “Caffe Bene” кофе шоп: Дэлхий даяар 1600 гаруй салбартай томоохон кофе шопын сүлжээ болох “Caffe Bene” 08.00 цагт үйлчлүүлэгчээ хүлээн авдаг. Их хотын завгүй амьдралыг мартан, амарч тайвшрахаар зорьж очих газар хайж байгаа бол Европ дизайны шийдэл бүхий ая тухтай орчинд халуун кофе, шинэхэн бельги вафель, итали желато зайрмаг болон фраппено, коктейль, латте зэрэг амтат унд, нарийн боов, сэндвич амтлахыг хүсвэл та “Caffe Bene”-г зорьж болно.
  2. “Дабл Шот” кофе, коктейл лоунж: Өглөөний дасгал хийсний дараа хөнгөхөн, хурдан шингэдэг, хамгийн гол нь эрүүл хоол чухалчилдаг бол 08.00 цагт үүдээ нээдэг “Дабл Шот”-ыг зориорой. “Дабл Шот” кофе, коктейл лоунж нь бавари, англи, америк өглөөний цай, ногоотой бяслагтай омлет зэрэг нийт таван төрлийн өглөөний цайгаар үйлчилдэг. Иж бүрдэл нь олон үрийн талх, шинэхэн цөцгий, хэрчим жүрж, цай эсвэл кофе багтах бөгөөд цай, кофегоо өөрийн хүссэнээр захиалах боломжтой. Үнийн хувьд 10500-12650 төгрөг. Хэрвээ 4 удаа өглөөний цай уувал нэг удаа өглөөний цай үнэгүй уух эрх бэлэглэнэ. Эхний салбар нь Энхтайвны гүүрний замын урд, “Хурд” апартментын нэг давхарт байрлах бол хоёр дахь салбар нь Соёлын төв өргөөний ард байрладаг.
  3. “Broadway” сүлжээ ресторан:  “Broadway” сүлжээ рестораныг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Мөн өглөө 08.00 цагт үүдээ нээдэг. Өглөөний цайны шинэ цэсэнд фитнесийн хоол, амин дэмээр баялаг эрүүл салад болон холимог ундаа шинээр нэмэгдсэн байна.
  4. “The Coffee Bean & Tea Leaf” кофе шоп: Дэлхий даяар 1000 гаруй салбараа нээн, үйл ажиллагаа явуулж буй Америкийн тансаг зэрэглэлийн кофе цайны брэнд болох “The Coffee Bean & Tea Leaf” кофе шоп өглөө 08.00 цагаас онгойдог. Дуртай номоо, амттай кофетойгоо хослуулан Улаанбаатарын өглөөг ажин суух дуртай танд яг л тохирсон газар.
  5. “Феличита” ресторан: “Феличита” ресторан өглөө 08.30-д хаалгаа нээж өглөөний цайгаар үйлчилдэг. Өглөөний цайнд шакшука, панкейк сэндвич, вафли өглөөний цай, кассерол өндөгний бенедит, фитнэсс өглөөний цай гэсэн таван төрлийн итали өглөөний цайгаар үйлчилдэг. Дөрвөн удаа өглөөний цай уугаад нэг удаа үнэгүй уух эрхтэй. “Феличита” ресторан нь Засгийн газрын ордны ард, Байгалийн түүхийн музейн ард байрладаг.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39603
0 эможи
keyboard_arrow_up