Аав, ээжүүд УТААНЫ ЭСРЭГ дахин жагсахаар боллоо

2017 оны 1 сарын 04

Аав, ээжүүд 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэрийн дор нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Улмаар жагсаалд оролцогчид өргөдөлд гарын үсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн Засгийн газрын зүгээс энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллийн нийт 146 мянган өрхийн цахилгааныг 21:00-06:00 цагийн хоорон тэглэхээр болсон. Одоогийн байдлаар 110 гаруй мянган айл энэхүү хөнгөлөлтөд хамрагдаад байгаа юм.


Иймд, утааны эсрэг жагсаалыг зохион байгуулагчид энэ Бямба гарагт хоёр дахь жагсаалаа зохион байгуулахаар болжээ.Гэхдээ энэ өөрчлөлтийг хийснээр утаа хэдэн хувиар багасах вэ гэдэг тодорхойгүй байгаа бөгөөд Ерөнхий сайд утааг багасгах зорилгоор эрдэмтдэд үүрэг даалгавар өгсөн. Тийм хэдий ч эрдэмтдийн санал болгох хувилбар, шийдэл ямар байх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.

Дашрамд дурдахад, өмнөх жагсаалын үеэр УИХ-д хаягласан өргөдлийг нийт 2500 орчим хүн бөглөж, гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Харин жагсаалыг зохион байгуулагчдын хэлж буйгаар ойролцоогоор 4000 орчим хүн жагсаалд оролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39593
0 эможи
keyboard_arrow_up