Бямба гаригт 0, 5-аар төгссөн машинууд хөдөлгөөнд оролцохгүй
2017 оны 1 сарын 04
Автомашины дугаарын хязгаарлалт ирэх Бямба гариг буюу нэгдүгээр сарын 7-нд үйлчилнэ. Нэгдүгээр сарын 7-ны өдрийг Засгийн газрын шийдвэрээр ажлын өдөр болгосон. Энэ өдөр 0, 5 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй юм.
Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны Баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ.
НИТХ-ын тогтоолоор автомашины улсын дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй байхаар журамласан байдаг. Үүний дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









39589
0 эможи