Акталсан барилгыг цэцэрлэг болгон тохижуулав

2017 оны 1 сарын 03

СХД-ийн III хорооны өрхийн эмнэлгийн хуучин байрыг засч, 100 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулж,  нээлтээ хийлээ.

2012 оноос хойш акталж, хоосон орхигдсон уг барилгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн хөрөнгөөр засч хоёр анги, гал тогоо, ариун цэврийн өрөөг стандартын дагуу тохижуулсан байна. Ингэснээр багш, тогооч, манаач 10 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. 

Гуч гаруй мянган хүн амтай тус дүүргийн гурав, 26 дугаар хорооны хүүхдүүд 80 дугаар цэцэрлэгт хамардаг. Эдгээр хорооны цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэд гэртээ хүмүүждэг гэсэн судалгаа байдаг аж.

Уг барилга нийслэлийн өмчлөх барилгуудын жагсаалтад орсон байжээ. Өмнөх жилүүдэд шинэ барилга бариад хуучныг нь акталсан тохиолдол олон бий. Харин эдгээр актлагдсан барилгуудыг ийнхүү дахин ашиглах боломжтойг харуулж байна хэмээн эцэг эхчүүд хэлж байна.   

Дашрамд дурдахад, тэрбээр энэхүү төслөө үргэлжлүүлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39529
0 эможи
keyboard_arrow_up