МУГЖ М.Долгорт орон сууцны түлхүүр гардууллаа

2016 оны 12 сарын 31

Монголын ард түмэн “Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн МУГЖ, дуучин М.Долгор монголын урлагт 70 жил зүтгэхдээ 60 жилд нь зөвхөн хүүхдийн дуу дуулжээ.

 

“Маамуу нааш ир” дуунаас эхлээд хүүхэд бүрийн дуулах дуртай дуунуудыг хүүхдийн хоолой, хүүхдийн сэтгэлгээгээр одоо ч дуулсаар яваа түүнд өнөөдөр хотын дарга С.Батболд орон сууцны түлхүүр гардуулан өглөө.

Дүн өвлийн хүйтнээр тохилог сайхан байртай болсондоо баяртай байгаагаа МУГЖ М.Долгор хэллээ. Тэрээр “Би Чингэлтэй дүүрэгт үр хүүхэд, ач зээ нартайгаа олуулаа амьдардаг. Монголын урлагт 70 жил зүтгэснийг минь үнэлж, байр өгсөнд хотын даргад маш их баярлаж байна. Хэдий нас минь өндөр гарсан ч цаашид уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ бэлэг барьсаар байх болно.” Хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39460
0 эможи
keyboard_arrow_up