НЗДТГ-ын Цэргийн штаб “Тэргүүний цэргийн штаб” боллоо

2016 оны 12 сарын 28

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб энэ жилийн “Тэргүүний цэргийн штаб” боллоо. Тус штабыг улс орныг батлан хамгаалах үйл хэргийн төлөө хүчин чармайлт гаргаж, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлэн, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээг 92.40 хувьтай гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан тул Батлан хамгаалах яамнаас 2016 оны “Тэргүүний цэргийн штаб”-аар өргөмжилсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39450
0 эможи
keyboard_arrow_up