Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн банк”-тай хамтарч ажиллана

2016 оны 12 сарын 28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх, ногоон хөгжил, шинэ техник технологийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна.

Улаанбаатар хотод жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нутагшуулах зэрэгт хамтран ажиллах юм. Хотын дарга С.Батболд энэ үеэр “Энэхүү санамж бичгийг байгуулснаар нийслэл хот болон Хөгжлийн банкны хамтын ажиллагаа улам өргөжиж, Улаанбаатарын олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39447
0 эможи
keyboard_arrow_up